Булиглах зүрхэнд ганцхан чи минь байр суурь эзэлнэ
Хүн дурлахаараа сохордог гэдэг үнэн юм байна
Хэнийг ч үл тоон ганцхан чамайгаа л бодох юм
Энэ одоо хайр юм болов уу?
Энэ дүү харсан шохоорхол биш байгаа
Зүүдэндээ л чамтайгаа би уулзах юм
Зүгээргүй бас чамтайгаа жаргах юм
Би дурласан юм шиг байна
Ботгон хоёр нүднээс нь нулимс унагахыг би харж чадахгүй
Чиний сайхан дуу хоолойг утасны цаанаас л сонсож
Чихэндээ үүрд хоногшуулан би хадгалж байна
Ямар сайхан юм бэ хайраа
Яргуй цэцэгс хавар дэлгэрдэг шиг
Бид хоёрын дурлал хавар л соёлж байна
Гагцхүү тэр л өдөрөөс хойш
Гайхалтай тэр л шөнөөс хойш
Чиний хоолой миний сэтгэлд үүрд үлдчих шиг
Чимээ чанагнан сонсох тэр л үед
Би чамд дуралчихлаа хайраа
Хэзээ нэгэн цагт би чамтайгаа уулзан
Харанхуй байсан тэр л өдөрийг санан дурсанаа
Чамруу би зөндөө захиа явууллаа
Чамаас минь харин ганц ч хариу байсангүй
Тэр л шөнийн зүйлээс хойш
Тэнэгхэн намайгаа мартчихсан юм болов уу?
Эсвэл зүгээр л надаас ичээд байгаа юм уу хайраа
Эргээд наддаа хүрээд ирээ ч
Чамдаа би бүхэл сэтгэлээ зориулая
Чинийхээ дэргэд байж бүх зовлонг нь хуваалцая
Үнэхээр их хайртай юм шиг байна
Үүрд минийх болно гэж амлаа ч
Би хүлээнээ би чамайг надруу иртэл чинь хүлээнэ
Бодолын гүнд чамтайгаа байна гэж төсөөлнө
Сэтгэл зүрх минь чамтай л хамт
Саад тотгорыг чамтайгаа хамт туулна
Харин надад энэ боломжийг л олгочих
Хамаагүй би бүгдийг хийнэ
Одоо чиний л шийдвэр гаргах ээлж үлдлээ
Одод түгсэн шөнө мөнгөн сарны доор уулзая даа
Би чамд хайртай!!!
Эзэндээ очоогүй хайрын захидал! / Хаяггүй захиа /
Written By Unknown on Wednesday, May 15, 2013 | 10:34 PM
Labels:
Feature,
БҮХ МЭДЭЭЛЭЛ,
ЗАХИДАЛ
Post a Comment