Home » , » Анхны болзоо

Анхны болзоо

Written By Unknown on Wednesday, May 15, 2013 | 10:50 PM



Анхны уулзалтаар эмэгтэй хүн тухайн эрэгтэйд нэг их сэтгэл хөдлөхгүй ч хэд хэдэн удаа уулзсаны эцэст түүний биеэ авч яваа байдал, хэл яриа, хувцаслалт, эмэгтэй хүнийг хүндэлж байгаа байдал, өөрт тааламжтай бүхнийг мэдрэн татагдаж эхэлдэг бол эрэгтэй хүн анхныхаа харцаар л шууд тухайн эмэгтэйд  дүгнэлт хийж байдаг. 

Тэд анхны харцаар дурлаж, анхны харцаар хайрлаж, анхны сэтгэгдэлээр тухайн эмэгтэйд ханддаг. Тэдэнд цаг хугацаа тийм ч их хэрэгтэй биш.  Энэ нь эмэгтэй хүн чихээрээ, эрэгтэй хүн нүдээрээ дурладаг гэдгийг баталж байгаа хэрэг. Эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэй хүмүүсийн энэ байдлыг хэрхэн удаан хадгалах вэ гэдэг дээр л ухаанаа уралдуулбал хайр сэтгэлийн талбарт ялалт байгуулах боломж нээлттэй байдаг.  Мэдээж энэ харилцаа цааш үргэлжилж хамтын амьдралын шийдвэрийг  гаргах онцгой байдал бий болж болох.
                Би энэ залуутай хэр тохиромжтой хос болж чадах вэ гэдэг асуултыг өөрөөсөө асууж хариултыг олох хэрэгтэй. Мэдээж тухайн хүний харагдах байдал, хувцаслалт, харилцаа соёл гээд олон зүйлээс эмэгтэй хүн мэдээлэл авч түүнд үнэлэлт дүгнэлтээ өгч байдаг ч хамгийн гол зүйл бол яриа. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг үгийн үнэнийг ч энд батлан харуулж болно.  Хоёр хүний хайр дурлал хэр удаан үргэлжлэх нь тэдний яриа хэрхэн нийлж байгаагаас л шалтгаалдаг гэж ойлгож болно. Олон хүчин зүйлүүд бий л дээ. Эсрэг хүйсийхээ гоо сайхан зүс царай бие бялдар т татагдах , найз нөхдөд нь таалагдах зэргээр тухайн хүнтэй хмат байж болох олон шалтгаануудыг нэрлэж болно.Гэхдээ харилцаа харилцан яриа гэдэг уртаас урт амьдрал туршийн эхлэлийг тавьж байдаг гол хэрэгсэл.
                                   Танилцаж дотно харилцаанд ороод тун удалгүй л уйдмаар зугтмаар санагдах хүмүүс байдаг тухай ярьдаг. Тэдний гол учир нь яриа нийлэхгүй байгаад байдаг. Юм яриад ч ойлгохгүй , тоглоом мэдрэхгүй хамтрагчтай удаан байна гэдэг хэцүү.  Цаашдын гэр бүлийн харилцаа ч гэсэн үүнээс ихээхэн хамаардаг.  Бас нэгэн зүйл эмэгтэй хүний сул тал. Хүмүүсийн ярьдгаар бидний  хамгийн сул тал уйлах байдаг. Гэхдээ энэ нь ямар нэгэн байдлаар бид зүгээр байж байхдаа уйлдаггүй шүү дээ. 
                                     Харин аливаа нэг зүйлд эсрэг үйлдэл үзүүлж чадахаа болиод өөрөөр хэлбэл тэвчээрийн тулах цэг нуран унасан үед бид уйлдаг. Өөр яах билээ.  Бид эрчүүд шиг нөгөө хүнийг барьж аваад цохиж зодож чадахгүй.  Тиймээс эмэгтэй хүний уйлах гэдэг бол дотоод сэтгэлийн асар их тэсрэлт ,дэлбэрэлт гадагшилж байгаа хэрэг юм. Уйлахаараа  айлгадаг гэж бидний тухай ярьдаг. Нээрээ бидний уйлахаас айдаг бол сайн хэрэг. Тэгвэл энэ бидний зэвсэг юм байна шүүдээ. Харин энэ зэвсгийг хайр дурлал дээр авч үзье.  Маргаан хурцдаж чиний дотоод сэтгэлд тэсрэлт явагдаж чи тэр бүхнийг цааш тэвчиж чадахгүй болоод уйлж эхэлнэ.
                                    Харин өөрийн сул талаа харуулж уйлж байхдаа зөвхөн түүнийг ажиглан хар. Чиний нулимсыг үзээд уярахгүй,уучлал  гуйхгүй, ямар нэгэн байдлаар чамайг гэх сэтгэл гаргахгүй байгаа бол тэр хүн чиний хань болж хэзээ ч чадахгүй. Өөрөөр хэлбэл чамд хайргүйн илэрхийлэл байх болно. Ямар ч эрэгтэй хүн хайртай эмэгтэйнхээ нулимсны өмнө туялзуур жад шиг номхордог жамтай.  Харин чиний уйлах тэрэнд хамаагүй л байгаа бол түүнээс холдох хэрэгтэй. Ер нь бол эмэгтэй хүн өөртөө хайртай хүнтэй л хамт байвал азжаргалтай амьдардаг түүх бий.

Н. Гэгээлэн
Share this article :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. ЗҮГЭЭР Л ХАЙНГА БИЗ - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Blogger